Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчлэгдсэн: 2026-10-21

Товчоор

Үйлчилгээний нөхцөлийн товч

1. e-ID Mongolia гэж юу вэ

1.1. e-ID Mongolia аппаар өөрийгөө цахимаар баталгаажуулж нэвтрэх, тоон гарын үсэг зурах, байгууллагаа төлөөлж гарын үсэг зурах, байгууллагын цахим тамга хэрэглэх боломжтой.

1.2. Танд 2 гэрчилгээ олгоно: нэвтрэх гэрчилгээ (PIN1) ба гарын үсгийн гэрчилгээ (PIN2).

1.3. Утсан дээрх гарын үсгийн гэрчилгээ хамгийн өндөр буюу QUALIFIED түвшинд хамаарна. Таны тоон гарын үсэг цаасан дээр гараар зурсан гарын үсэгтэй адил хууль зүйн хүчинтэй.

1.4. Гэрчилгээг Монгол Улсын үндэсний гэрчилгээний төвийн (Root CA) итгэлийн гинжээр олгоно.

1.5. USB токен дээрх гэрчилгээ ADVANCED түвшний бөгөөд 1 жил хүчинтэй.

2. Таны түлхүүр хамгаалагдсан

2.1. Хувийн түлхүүр 2 хэсэгт хуваагдана. Нэг хэсэг нь таны утсанд, нөгөө нь e-ID Mongolia-ийн хамгаалалттай серверт криптограф модулиас (HSM) гардаггүй түлхүүрээр шифрлэгдэж хадгалагдана. Гарын үсэг зурахад хоёр хэсэг хоёулаа оролцох тул аль нэг нь ганцаараа гарын үсэг үүсгэж чадахгүй. Бүтэн түлхүүр хэзээ ч нэг газар хадгалагдахгүй.

2.2. PIN1, PIN2 кодоо зөвхөн өөрийн утсан дээр оруулна. Банк, дэлгүүр, төрийн байгууллага зэрэг үйлчилгээ үзүүлэгч таны PIN кодыг хэзээ ч харахгүй, асуухгүй.

2.3. Гарын үсэг зурахад баримт өөрөө e-ID Mongolia руу илгээгдэхгүй. Зөвхөн баримтын хэш (тоон хурууны хээ) илгээгдэнэ.

3. Гарын үсэг хэрхэн зурагдах вэ

3.1. Үйлчилгээ үзүүлэгчийн дэлгэц болон таны утсан дээр ижил 5 оронтой баталгаажуулах код гарна. Энэ код PIN биш тул түүнийг хаана ч оруулахгүй, зөвхөн нүдээр тулгана.

3.2. Утсан дээр тань хүсэлт илгээсэн байгууллагын нэр, түүний тайлбар (жишээ нь баримтын нэр) харагдана. Байгууллагын нэрийн өмнөөс зурж байгаа бол «Та ‹байгууллага› байгууллагын нэрийн өмнөөс гарын үсэг зурж байна» гэж харуулна.

3.3. Утсан дээр баримтын агуулга харагдахгүй. Танд харуулсан баримт гарын үсэг зурж буй баримттай ижил байхыг тухайн үйлчилгээ үзүүлэгч хариуцна.

3.4. Хүсэлт 10 минут хүчинтэй. Энэ хугацаанд батлахгүй бол хүсэлт автоматаар цуцлагдана.

3.5. Гарын үсэгтэй PDF-ийн хүчинтэй эсэхийг баримт дээрх QR код, ca.eidmongolia.mn/verify эсвэл Adobe Reader зэрэг програмаар хэн ч шалгаж болно.

4. Таны үүрэг

4.1. PIN код, утсаа бусдад өгөхгүй, бусдаар ашиглуулахгүй.

4.2. Баримтыг уншиж танилцсаны дараа л гарын үсэг зурна.

4.3. Утсан дээрх код, тайлбар, байгууллагын нэр таарахгүй байвал, эсвэл та өөрөө хүсэлт илгээгээгүй бол батлахгүй, татгалзана.

4.4. Утсаа гээсэн эсвэл нууц мэдээлэл тань алдагдсан гэж үзвэл даруй мэдэгдэнэ (24/7).

4.5. Утас, имэйл хаягаа шинэчилж байна.

5. Байгууллагыг төлөөлөх

5.1. Байгууллагыг e-ID Mongolia-д Улсын бүртгэлд (ХУР) тухайн байгууллагын гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй иргэн холбоно. Холбосон хүн байгууллагын Админ болно.

5.2. Админ бусад ажилтныг регистрийн дугаар, албан тушаалаар нь «Гарын үсэг зурагч» болгон нэмнэ. Нэмэгдсэн ажилтан өөрийн утсан дээр PIN2-оор баталгаажуулсны дараа л эрх нь идэвхжинэ.

5.3. Админ болон Гарын үсэг зурагч аль аль нь байгууллагын нэрийн өмнөөс дангаараа гарын үсэг зурна. Гарын үсэгт зурагчийн нэр, албан тушаал, байгууллагын нэр бичигдэнэ.

5.4. Төлөөлөх эрх нь эхлэх, дуусах хугацаатай байж болно. Дуусах хугацаа заагаагүй бол цуцлах хүртэл хүчинтэй. Админ эрхийг хүссэн үедээ цуцална.

5.5. Гарын үсэг бүрийн үед систем төлөөлөх эрхийг дахин шалгана. Эрх цуцлагдсан, хугацаа нь дууссан эсвэл байгууллага идэвхгүй бол хүсэлт таны утсанд очихгүй.

5.6. Байгууллагын цахим тамгыг зөвхөн хүний оролцоогүй, автомат системээр гарах баримтад ашиглана. Хүн байгууллагын нэрийн өмнөөс өөрийн гарын үсгээр зурна.

5.7. Захирал солигдвол ажлын 1 өдөрт багтааж мэдэгдэнэ.

6. Утас солих, PIN мартах

6.1. Дараах 3 аргын аль нэгээр дахин бүртгүүлнэ: ДАН + царай таних (Liveness); G-Sign; Гэрэгэ киоск.

6.2. Утсаа гээсэн гэж мэдэгдсэн үеэс гэрчилгээ тань хүчингүй болно (цуцлагдана). Дахин бүртгүүлэхэд шинэ гэрчилгээ олгогдоно. Өмнө нь зурсан гарын үсэг хүчинтэй хэвээр байна. Байгууллагыг төлөөлөх эрх тань хэвээр үлдэнэ.

7. Хувийн мэдээлэл

7.1. Хувийн мэдээллийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу боловсруулна (Нууцлалын бодлого).

7.2. Биометрийг зөвхөн таныг таних, бүртгэл сэргээхэд ашиглана. Биометрийн загварыг серверт хадгалахгүй.

7.3. Үйлчилгээ үзүүлэгч таны гэрчилгээний мэдээллийг зөвхөн e-ID Mongolia-аас тусгай зөвшөөрөл авсан, та сүүлийн 24 цагт тэр үйлчилгээгээр нэвтэрсэн үед л харна. Тэр үед ч зөвхөн тухайн үйлчилгээтэй хийсэн үйлдлийн түүхийг харна.

7.4. Гарын үсэгтэй файлыг e-ID Mongolia-аар имэйлээр илгээхэд файл болон хүлээн авагчийн бүтэн имэйл хаягийг хадгалахгүй.

7.5. Гарын үсэг бүрийн хэн, хэзээ, юунд, аль төхөөрөмжөөс зурсан мэдээллийг өөрчлөх боломжгүйгээр бүртгэж, 10 жил хадгална.

7.6. Та мэдээлэлдээ хандах, засуулах, устгуулах, зөвшөөрлөө буцаан авах эрхтэй. Хүсэлтэд ажлын 10 өдөрт хариу өгнө.

8. Хориглох зүйл

  • Бусдын нэрийн өмнөөс эсвэл эрхийн хүрээнээс гадуур гарын үсэг зурах
  • Хуурамч баримтаар гэрчилгээ эсвэл төлөөлөх эрх авах
  • Хууль бус үйлдэлд эсвэл төрийн нууцад ашиглах
  • Аппыг задлах, хуулбарлах, өөрчлөх

9. Хариуцлага

Дараах тохиолдолд Гэрэгэ Системс хариуцлага хүлээхгүй:

  • PIN эсвэл түлхүүрээ бусдад өгсөн
  • Баримтыг уншилгүй гарын үсэг зурсан
  • Баталгаажуулах код таараагүй эсвэл өөрөө илгээгээгүй хүсэлтийг баталсан
  • Хууран мэхлэгдэж өөрөө зөвшөөрсөн
  • Хүчингүй болсон гэрчилгээ ашигласан
  • Таны утасны доголдол эсвэл хортой програмаас болсон
  • Давагдашгүй хүчин зүйл тохиолдсон

10. Гэрчилгээ цуцлах

10.1. Нөхцөлийг ноцтой зөрчсөн, аюулгүй байдалд эрсдэл үүссэн, эсвэл хууль бус ашиглалт сэжиглэгдсэн үед гэрчилгээ тань хүчингүй болно (цуцлагдана). Өмнө нь зурсан гарын үсэг хүчинтэй хэвээр байна.

11. Нөхцөлийн өөрчлөлт

11.1. Таны эрхийг хязгаарлах өөрчлөлтийг 30 хоногийн өмнө мэдэгдэнэ.

11.2. Зөвшөөрөхгүй бол 30 хоногт багтааж гэрээгээ торгуульгүй цуцалж болно. Үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглавал өөрчлөлтийг зөвшөөрсөнд тооцно.

11.3. Маргааныг Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлэнэ.

Холбоо барих: eIDsupport@gerege.com · 7777-3773.