Үнэ
Ашигласнаараа л төлнө.
Гэрчилгээ авах, e-ID-ээр нэвтрэх үнэ төлбөргүй. Цахим гарын үсэг зурах бүрд иргэн 500₮ төлнө.
-
e-ID апп
Нэвтрэх, өөрийгөө баталгаажуулахад.
Үнэгүй
Гэрчилгээ авах, e-ID-ээр нэвтрэх
- Апп татах
- ДАН эсвэл G-Sign-аар баталгаажуулах
- Нууц үггүй нэвтрэх
-
Түгээмэл сонголт
Тоон гарын үсэг
Гэрээ, өргөдөлд гарын үсэг зурахад.
500₮
Гарын үсэг зурах бүрд
- PIN2-оор гарын үсэг зурах
- Гараар зурсан гарын үсэгтэй адил хууль зүйн хүчинтэй
- Утсаа л байхад хангалттай
-
Байгууллага
Иргэдийг нэвтрүүлж, гарын үсэг авахад.
Гэрээгээр
Хуулийн этгээдийн төлбөрийг Арилжааны хавсралтаар тогтооно
- Нэвтрэлт
- Гарын үсэг
- Гэрчилгээ шалгах
-
Хөгжүүлэгчдэд
e-ID-г өөрийн системд холбох.
RP-API
Нэвтрэлт, гарын үсэг, байгууллагын тамга
- Push мэдэгдэл
- QR код
- Миний QR
Түгээмэл асуулт, хариулт (FAQ)
e-ID Mongolia гэж юу вэ?
e-ID Mongolia аппаар өөрийгөө цахимаар баталгаажуулж нэвтрэх, тоон гарын үсэг зурах, байгууллагаа төлөөлж гарын үсэг зурах, байгууллагын цахим тамга хэрэглэх боломжтой. Таны тоон гарын үсэг цаасан дээр гараар зурсан гарын үсэгтэй адил хууль зүйн хүчинтэй.
ИргэнХэдэн наснаас e-ID авах вэ?
e-ID-г зөвхөн 18 нас хүрсэн иргэн авна — нэвтрэх болон гарын үсэг зурах бүрэн эрхтэй.
e-ID Mongolia ашиглахад төлбөртэй юу?
Гэрчилгээ авах, e-ID-ээр нэвтрэх үнэ төлбөргүй. Цахим гарын үсэг зурах бүрд иргэн 500₮ төлнө. Байгууллагын үнийг Арилжааны хавсралтаар тогтооно.
Үнэe-ID Mongolia аюулгүй юу?
Тийм. Хувийн түлхүүр 2 хэсэгт хуваагдана: нэг хэсэг нь таны утсанд, нөгөө нь e-ID Mongolia-ийн хамгаалалттай серверт HSM-ээр хамгаалагдана. Аль нэг нь ганцаараа гарын үсэг үүсгэж чадахгүй. PIN кодоо зөвхөн өөрийн утсан дээр оруулна.
Аюулгүй байдалPIN1 ба PIN2 юугаараа ялгаатай вэ?
PIN1 (4 орон) нь нэвтрэхэд, PIN2 (6 орон) нь цахим гарын үсэг зурахад хэрэглэгдэнэ. Хоёуланг нь бүртгүүлэх үедээ өөрөө үүсгэнэ.
Аюулгүй байдалУтас алдсан эсвэл PIN кодоо мартсан бол яах вэ?
Утсаа гээсэн бол даруй мэдэгдэнэ (24/7) — мэдэгдсэн үеэс гэрчилгээ тань хүчингүй болно (цуцлагдана). Утас сольсон эсвэл PIN мартсан бол ДАН + царай таних, G-Sign эсвэл Гэрэгэ киоскоор дахин бүртгүүлнэ; гадаадын иргэн паспортоо дахин уншуулна. Өмнө нь зурсан гарын үсэг хүчинтэй хэвээр байна.
ТусламжГарын үсэг зурсан баримтыг хэрхэн шалгах вэ?
Гарын үсэг шалгах хуудсанд баримтаа оруулна. Adobe Reader «гарын үсэг зурсан хүн тодорхойгүй» гэвэл Adobe Reader-т итгэмжлэх заавраар тохируулна.
PDF шалгах