Тусламж
Танд тусламж хэрэгтэй юу?

Хэрхэн эхлэх вэ
- 1
Апп-аа татах
App Store эсвэл Google Play-ээс «e-ID Mongolia»-г суулга.
- 2
Хэн болохоо батлах
ДАН эсвэл G-Sign-аар өөрийгөө баталгаажуул. Гадаад иргэн NFC чиптэй паспортоо уншуулна.
- 3
Селфи авах
Таны царайг бичиг баримтын зурагтай тулгаж шалгана.
- 4
PIN үүсгэх
Нэвтрэхэд 4 оронтой PIN1, гарын үсэгт 6 оронтой PIN2.
Монгол Улсын иргэд
18 ба түүнээс дээш насны бүх иргэн
Гадаад иргэд
18+, NFC чиптэй хүчинтэй паспорт уншуулж, царай тулгана
Гарын үсэгтэй PDF шалгах
Онлайнаар шалгах
PDF-ээ оруулахад гарын үсэг, гэрчилгээний гинж, цуцлалт, цагийн тэмдгийг шалгана. Баримтын баталгаажуулах хуудсан дээрх QR кодыг утсаар уншуулж ч болно.
Гарын үсэг шалгахAdobe Reader-т итгэмжлэх
Adobe Reader Mongolian National Root CA-д анхдагчаар итгэдэггүй тул «Signer's identity is unknown» гэж харуулж болно. Гарын үсэг хүчинтэй — Root-ийг нэг удаа нэмэхэд «valid» болно.
Итгэмжлэх зааварГэрчилгээжүүлэх журам
Гэрчилгээ хэрхэн олгогдож, сунгагдаж, цуцлагддаг, ямар гинжээс гаралтайг журмаас (CPS) уншина.
Журам унших
Chrome, Edge, Safari, macOS Preview-ийн PDF харагч гарын үсэг огт шалгадаггүй — Adobe Reader эсвэл онлайн шалгагч ашиглана уу.
Заавар: Хэрхэн PDF гэрээнд гарын үсэг зурах вэ?
e-ID аппаар PDF гэрээнд гарын үсэг зурах алхмуудыг бичлэгээс харна уу. Бичлэг монгол хэлээр.
Гэрээнд гарын үсэг зурах
-
iOS · Android
Бүртгэл, нэвтрэлт, гарын үсэг — бүгд эндээс. App Store болон Google Play-д.
-
Windows Туршилтын хувилбар
Компьютер дээрээ PDF зурах. Windows 10 (1809+) / 11, 64-bit · MSIX. Файлын hash-ийг шалгах боломжтой.
Файлын баталгаа
Хувилбар 1.0.9.228 ZIP файлын SHA-256 bfbe797cef252910a84b6202165d48ea119a9206067539221a9639d0e55efa25 Сертификатын thumbprint (SHA-1) 39AE539327056DBBF292D3E9AF68B4ED37AF88C8 PowerShell-д
Get-FileHashкомандаар ZIP-ийн SHA-256-г, сертификатыг зөвшөөрөхдөө thumbprint-ийг дээрх утгатай тулгана. Таарахгүй бол бүү суулга. -
macOS
Mac дээрээ PDF баримтад гарын үсэг зурах. Зөвхөн Mac App Store-оор түгээгдэнэ.
Түгээмэл асуулт
PIN1 ба PIN2 юугаараа ялгаатай вэ?
PIN1 (4 орон) нь нэвтрэхэд, PIN2 (6 орон) нь цахим гарын үсэг зурахад хэрэглэгдэнэ. Хоёуланг нь бүртгүүлэх үедээ өөрөө үүсгэнэ.
Регистрийн дугаараа хэрхэн оруулах вэ?
Иргэний үнэмлэх дээрх 2 кирилл үсэг, 8 оронтой тооноос бүрдсэн дугаараа оруулна. Жишээ нь: АБ12345678.
Утсанд хүсэлт ирэхгүй байвал яах вэ?
Утасныхаа тохиргооноос e-ID Mongolia аппын мэдэгдэл зөвшөөрөгдсөн эсэхийг шалгана уу. Эсвэл компьютер дээрх QR кодыг аппаараа уншуулж нэвтэрнэ.
5 оронтой баталгаажуулах код гэж юу вэ?
Нэвтрэх бүрд шинээр үүсдэг код. Компьютер дээрх код утсан дээрхтэй таарч байгааг шалгаад л зөвшөөрнө. Үүнийг хаана ч бичих шаардлагагүй.
Хэдэн наснаас e-ID авах вэ?
e-ID-г зөвхөн 18 нас хүрсэн иргэн авна — нэвтрэх болон гарын үсэг зурах бүрэн эрхтэй.
Гадаадын иргэн авч болох уу?
Тийм. NFC чиптэй хүчин төгөлдөр гадаад паспорттой 18 нас хүрсэн иргэн e-ID аппаар паспортоо уншуулж, царайгаа тулгаж бүртгүүлнэ. Монгол Улсын иргэн гадаад паспортоор бүртгүүлэх боломжгүй — ДАН эсвэл G-Sign ашиглана.
Хаана хэзээ нэвтэрснээ яаж харах вэ?
Энэ сайтад нэвтрээд «Үйл ажиллагаа» хэсгээс e-ID-ээр нэвтэрсэн, гарын үсэг зурсан түүхээ огноотой нь харна. Танихгүй төхөөрөмж байвал «Төхөөрөмж» хэсгээс шалгана.
Гарын үсэг зурсан баримтыг хэрхэн шалгах вэ?
Гарын үсэг шалгах хуудсанд баримтаа оруулна. Adobe Reader «гарын үсэг зурсан хүн тодорхойгүй» гэвэл Adobe Reader-т итгэмжлэх заавраар тохируулна. Дэлгэрэнгүй — PDF шалгах хэсэгт.
e-ID ашиглах төлбөртэй юу?
Гэрчилгээ авах, e-ID-ээр нэвтрэх үнэ төлбөргүй. Цахим гарын үсэг зурах бүрд иргэн 500₮ төлнө. Байгууллагын үнийг Арилжааны хавсралтаар тогтооно.
Таны хайлтад тохирох асуулт олдсонгүй. eIDsupport@gerege.com хаягаар бидэнд бичээрэй.
Апп татах
App Store эсвэл Google Play-ээ нээж, «e-ID Mongolia» гэж хайгаад суулгана.
Утсаараа уншуулж аппаа татаарай.
