Иргэн
Таны гар утас, Таны гарын үсэг
- Салбарт очих шаардлагагүй
- Бүртгэл бүхэлдээ утсаар
- Хууль ёсны гарын үсэг

Нэг апп. Таны цахим амьдралын бүх баталгаа.
- Нууц үггүй нэвтрэлтБанк, төрийн үйлчилгээнд утсан дээрээ ирсэн хүсэлтийг зөвшөөрөөд л нэвтэрнэ. Санах нууц үг, хулгайлагдах нууц үг байхгүй.
- Цахим гарын үсэгГэрээ, өргөдлөө утаснаасаа хууль ёсоор баталгаажуул. e-ID-д баримт бус, зөвхөн түүний хураангуй (hash) илгээгдэнэ — агуулга тань нууцаараа.
- Байгууллагыг төлөөлөхБайгууллагынхаа нэрийн өмнөөс гарын үсэг зур. Таны эрх e-ID Mongolia-гийн төлөөлөгчийн бүртгэлээр шууд шалгагдана.
- Бүрэн хяналт, түүхГэрчилгээ, бүртгэлтэй төхөөрөмж, хэзээ хаана нэвтэрч, гарын үсэг зурснаа вэб дээрээс нэг дор хар.
- Баримт баталгаажуулахe-ID-аар зурсан PDF-ийн гарын үсэг, гэрчилгээний гинж, хүчингүй эсэх, цагийн тэмдгийг хэн ч, хэзээ ч шалгаж болно.
Гарын үсэг зурах
- 1
e-ID аппаа нээнэ.
- 2
Ирсэн хүсэлтээ нээж, илгээсэн байгууллагын нэр, баримтын тайлбар, 5 оронтой код таарч байгааг шалгаад «Зөвшөөрөх»-ийг сонгоно.
- 3
PIN2 кодоо оруулж, гарын үсгээ баталгаажуулна.
- 4
Гарын үсэг зурагдаж, үр дүн илгээгч рүү автоматаар буцна.
X.509 v3
Гэрчилгээний формат
PAdES B-LT
Урт хугацааны PDF гарын үсэг
RFC 3161
Итгэмжлэгдсэн цагийн тэмдэг
ETSI EN 319 412
Гэрчилгээний профайл
OCSP
Бодит цагийн төлөв шалгалт
CRL
Хүчингүй гэрчилгээний жагсаалт
Апп татах
App Store эсвэл Google Play-ээ нээж, «e-ID Mongolia» гэж хайгаад суулгана.
Утсаараа уншуулж аппаа татаарай.
